Эрүүл мэндийн үйлчилгээ Эрүүл мэндийн даатгалаар эдлэх тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгал: Төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэлнэ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага: Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага болон магадлан итгэмжлэгдсэн спортын клуб, эмийн сан хэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тухайн шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгуулагчид харьяалал харгалзахгүй үзүүлнэ./Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг/

Даатгуулагч өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон ерөнхий нэршлийн эмийг худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ./ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг/

Эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг тухайн иргэнээс авна./Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг/

Та “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг ЭНД дарж үзнэ үү.

Та “Эрүүл мэндийн тухай” хуулийг ЭНД дарж үзнэ үү.

Та “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хуултийг ЭНД дарж үзнэ үү.

Та “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмнийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г ЭНД дарж үзнэ үү.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тухайн шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгуулагчид харьяалал харгалзахгүй үзүүлнэ.

 

Эрүүл мэндийн тусламж үйчилгээ үзүүлэх байгууллага:

Улсын эмнэлгийн ЭНД дарж үзнэ үү.

Хувийн хэвшлийн эмнэлгийг ЭНД дарж үзнэ үү.

Өрхийн эрүүл мэндийн төвийг ЭНД дарж үзнэ үү.

Эмийн санг ЭНД дарж үзнэ үү.

В, С вирусийн идэвхижил тодорхойлох шинжилгээ хийх лабораторийг ЭНД дарж үзнэ үү.

Нийслэл дэх рашаан сувилалыг ЭНД дарж үзнэ үү.

Орон нутаг дахь рашаан сувлилыг ЭНД дарж үзнэ үү.

Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий байгууллагуудыг ЭНД дарж үзнэ үү. 

Нийслэл дэхь урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий байгууллагуудыг ЭНД дарж үзнэ үү. 

Хөдөө, орон нутаг дахь урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий байгууллагуудыг ЭНД дарж үзнэ үү.

Нийслэл дэх хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Хөдөө, орон нутаг дахь хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Та шаардлага үедээ эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл, мэндийн тусламж үйлчилгээний байгууллага болон харьяа өрхийн эмнэлэг, улсын эмнэлэгт хандана.

Иргэн бүр дараах  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлүүлж жилд 2,0 сая төгрөг хүртэл төгрөгийн хөнгөлөлтийг  эрүүл мэндийн даатгалаараа  авах боломжтой байдаг.

Тусламж, үйлчилгээ

Хөнгөлөлт

1

Хэвтэн эмчлэх тусламж, үйлчилгээ

175.000-300.000

2

Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

135.000

3

Амбулторийн үзлэг, хяналт

15.000-16.500

4

Оношилгоо шинжилгээ, эмчилгээ

Сар бүр-55.000

Улиралд-165.000

5

Уламжлалт эмчилгээ

117.000

6

Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ

110.000

7

Зайлшгзй шаардлагатай эм

Үнийн дүнгийн 20-80 хувь

8

Хорд хавдрын химийн өдрийн эмчилгээ

Тохиолдол бүрт-450.000

9

Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ

Нэг өдрийн-66.000

10

Хорт хавдрын болон өвчний хөнгөвчлөх үйлчилгээ

Тохиолдол бүрт-300.000

11

Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл

75 хувь

12

Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ

Оношийн бүлгийн дагуу 145.000-804.090

13

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо шинэилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ

20.000-30.000

14

Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ

 

 

Танд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай үед та эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл, мэндийн тусламж үйлчилгээний байгууллага болон харьяа өрхийн эмнэлэг, улсын эмнэлэгт хандана.

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдвэрлүүлэх  

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллага болон магадлан итгэмжлэгдсэн спортын клуб, эмийн сангаас “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах”-тай холбоотой гомдлоо тус байгууллагын удирдлага болон эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргана.

Та эрүүл мэндийн даатгалаас эдлэх тусламж үйлчилгээний дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн таны эрх:

  • эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах

  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх

  • эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх

  • эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч бусад байгууллагаас эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах

  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах

  • эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдвэрлүүлэх

  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих

  • даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах

  • төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүртгэл, авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахим байдлаар хяналт тавих

  • илүү төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг э

  • ргүүлэн авах, эсхүл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцуулах

  • хууль тогтоомжид заасан бусад эрх

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн таны үүрэг:

  • эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд төлөх

  • эрүүл мэндийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг үнэн зөв мэдүүлэх

  • эрүүл мэндийн даатгалын байгууллага, улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх

  • хууль тогтоомжид заасан бусад үүрэг

Асуулт 1. Харьяалал харгалзахгүй эмээ авч болох уу? Хэдэн нэр төрлийн эмийг хэдэн хувиар хөнгөлдөг вэ?

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа.Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 %-ийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 %-ийн хөнгөлөлтийг үзүүлнэ. Харьяалал харгалзахгүй.

Асуулт 2. Хувийн эмнэлэгт хийлгэсэн оношилгоо шинжилгээний төлбөрийн даатгалаас төлүүлж болох уу?

Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан журам байдаг. Уг журамд өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу хийгдсэн оношилгоо, шинжилгээний төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэдийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр заасан байдаг.

Асуулт 3. Эмийн үнэ яагаад харилцан адилгүй байна вэ?

Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан эмийн сангууд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх жагсаалтаар батласан үнийн дээд хязгаарыг баримтлан ажиллах ёстой. Даатгуулагчдад мэдээлэл нээлттэй байх үүднээс уг жагсаалтыг гэрээт эмийн сан бүр ил байршуулсан байдаг тул лавлах нягтлах боломжтой юм. Манай байгууллага нь үнийн дээд хязгаарыг хэтрүүлсэн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд эм нь үйлдвэрлэгдсэн газар, монгол улсад хаанаас худаалдаанд оруулж ирсэн зэргээс шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байдаг.

Асуулт 4. Хэвтэн эмчлүүлэхдээ гаднаас авсан мөн эм тарианы мөнгийг хаанаас авах вэ?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын эрх болон үүргийн тухай заасан байдаг. Үүнд даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, материалын зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон буцаан олгох үүрэгтэй тул хэвтүүлэн эмчлүүлсэн эмнэлгийн санхүүгийн газарт хандан өргөдөл гарган шийдвэрлүүлнэ.

Асуулт 5. Өндөр үнэтэй хагалгаа хийлгэхэд төлсөн төлбөрөө эрүүл мэндийн даатгалаас авч болох уу?

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим сэргээн засах үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний дагуу тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагад олгохоор зохицуулсан байдаг.

 

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2020-01-03

Мэдээ мэдээлэл