Гаалийн байгууллагын үйлчилгээ Хүүхэд гадаадад зорчих

Улсын хилээр хүүхдийг нэвтрүүлэхэд дараах баримт бичиг шаардлагатай. Үүнд:

  • Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл цахим лавлагаа;
  • Хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоосон тухай сум дүүргийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэр;
  • Эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн хуулбар;
  • Тухайн хүүхдийн эцэг эх, гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байж болно.
  • Олон улсын уралдаан тэмцээн урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн зөвшөөрөл;

Итгэмжлэлд нь дараах шаардлага тавигдана.

  • Хүүхдийн болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарын хамт хүчинтэй болно.
  • Тухайн хүүхдийн эцэг, эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна.
  • Монгол Улсын хилээр нэвтэрсэн хүүхдийн мэдээллийг Хил хамгаалах байгууллага бүртгэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх бөгөөд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хуульд зааснаар холбогдох чиг үүргийн хүрээнд шалгах ажиллагаа явуулна.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай /1993/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хүүхдийг монгол улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам /2007/ ЭНД  дарж үзнэ үү.
  • Монгол улсын хилээр нэвтэрч байгаа хүүхдийн биеийн байцаалтыг тодруулах, итгэмжлэлийн үндсэн дээр бусдын хүүхдийг харгалзан яваа этгээдийн биеийн байцаалт, ямар зорилгоор хүүхдийг дагуулан явж байгаа, тухайн хүүхэдтэй ямар холбоотой болох, хүлээн авагч гадаад улс, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шалгаж нягтлах;
  • итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улсад зорчиж байгаа хүүхэд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах тохиолдолд хүлээн авах этгээдийн талаарх мэдээллийг нягтлах;
  • улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг нь тодруулах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх.
  • Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг, эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан тэмдэглэл, хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийн мэдээлэл зэргийг авчирна. Энэ тухай хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан хилээр гарах үед тухайн этгээдэд сануулна.
  • Гадаадад зорчих хүүхдийн нотлох баримт бичгүүдийг хуурамчаар бүрдүүлсэн болон бусад үндэслэлээр хил дамжуулан худалдагдаж болзошгүй сэжиг илэрвэл шалган нэвтрүүлэх албаны ажилтан цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.

Нислэг эхлэх өдөр 2 нас хүрээгүй бол “Нялх хүүхэд”, 2-12 хүртэл насны бол “Хүүхэд” гэж нэрлэнэ.

Хэдийгээр эцэг эхийн асрамжинд явж байгаа ч төрөөд 14 хоног хүрээгүй нялх хүүхдийг МИАТ ХК нь тээвэрлэхгүйг анхаарна уу.

Захиалга өгөх

Нэг нислэгээр тээвэрлэх нярайн тоо хязгаартай тул нялх хүүхэдтэй аялах бол суудал захиалгыг урьдчилан өгөх шаардлагатай. Тийз худалдан авахад нялх хүүхдийн паспорт болон төрсний гэрчилгээг авчрах шаардлагатайг анхаарна уу.

Нялх хүүхдийн ор

Нялх хүүхдийн ор Нялх хүүхдийн ор нь агаарын хөлгийн урд эгнээний суудлын өөдөөс харсан хананд суурилуулж өгөх цөөн тоотой тул нисэх буудалд бүртгэлийн явцад захиална уу.

МИАТ ХК-ийн ашиглаж буй нялх хүүхдийн орны даац, хэмжээг дараах хүснэгтээс харна уу.

Даац

Урт өргөн

11 кг

75*34*22.4 см

 

Хүүхэд

Насанд хүрээгүй хүүхэд зорчигч дараах санамжийн дагуу хил нэвтрэхийг анхаарна уу.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар 18 насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг эх, буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна.

Насанд хүрээгүй хүн: Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно”

Эрх зүйн чадамжгүй хүн: Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно”

Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн гадаадад зорчиход анхаарах зүйл:

  • Насанд хүрээгүй хүн эхтэйгээ улсын хил нэвтрэх бол /эцгээрээ овоглосон тохиолдолд/ төрсний гэрчилгээний эх хувь
  • Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хил нэвтрэх бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж
  • Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хил нэвтрэх тохиолдолд харгалзан яваа хүнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гаргасан, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  • Улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах зорилгоор үлдээсэн талаар нотлох баримт бичигтэй байх /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.8.2-т “ Итгэмжлэлийн үндсэн дээр гадаад улсад зорчиж байгаа хүүхэд тухайн улсад удаан хугацаагаар сурах, амьдрах тохиолдолд хүлээн авах этгээдийн талаарх мэдээллийг нягтлах”, 5.8.3-т “Улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг нь тодруулах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх/

Насанд хүрээгүй хүн дээрх бичиг баримтыг биедээ авч яваагүй тохиолдолд гадаадад зорчих боломжгүй болохыг анхаарна уу.

Агуулга анх оруулсан: 2019-06-18 Шинэчилсэн: 2019-06-18

Мэдээ мэдээлэл