Улсын бүртгэлтэй холбоотой харилцаа /эд хөрөнгийн эрхийн бүртгэл/ Газар эзэмших, ашиглах эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх

Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж баталгаажуулах үйлчилгээ.

Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.4-т  Газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд хувийн хэрэг нээж, улсын бүртгэлийн код, дугаар олгох боловч, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй. Энэ тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний арын нүүрний дээд хэсэгт “улсын бүртгэлд бүртгэв” болон улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж, хуулбарыг хувийн хэрэгт авч хавсарган буцаана гэж зохицуулсан байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс


 

1.Газрын тухай хуулийн 34.1-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувь/
2.Газар өмчлөгчтэй байгуулсан газар эзэмших, ашиглах гэрээний хуулбар нотариатаар баталгаажуулах
3.Төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах тохиолдолд эзэмшүүлэх, ашиглуулахаар олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр
4.Газрын кадастрын зураг /эх хувь/
5.Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөл /эх хувь/
6.Газар эзэмшигчийн цахим үнэмлэхний хуулбар
7.Хуулийн этгээдийн гэрчилгээ, гэрээ, дүрэм, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар
8.Үйлчилгээний хураамж: 10000 төгрөг
9.Мэдүүлэг бөглөнө. /Мэдүүлгийг эд хөрөнгө оршин байгаа аймаг дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн мэдүүлэг хүлээн авах хэсэгт хандан гаргана. Мэдүүлгийг өмчлөгч өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргана.  
 

Ажлын 9 хоногт улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэрлэж хариу өгнө.
 

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5-д заасны дагуу мэдүүлэг гаргагч нь гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий бүртгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
 

Газар эзэмших эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд газрын хаяг, хэмжээ зориулалт, үнэ, дундаа хамтран өмчлөх эрх бүхий этгээд байгаа эсэх, өмчлөгчдийн овог нэр, нэгж талбарын дугаар зэргийг тусгаж, өмчлөгч тус бүр гарын үсэг зурна.

Асуулт 1. Ямар материал бүрдүүлэн хаана хандах вэ?
Мэдүүлгийг эд хөрөнгө оршин байгаа аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн мэдүүлэг хүлээн авах хэсэгт хандан гаргана.

Асуулт 2. Хэд хоногт шийдвэрлэх вэ?

Ажлын 9 хоногт улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэрлэж хариу өгнө.

Асуулт 3. Үйлчилгээний хэдэн төгрөг, хаана тушаах вэ?

Үйлчилгээний хураамж: 10000 төгрөг

Агуулга анх оруулсан: 2018-06-21 Шинэчилсэн: 2018-05-21

Мэдээ мэдээлэл