Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан

Цэцийн бага суудлын хуралдааны онцлог

Бага суудлын хуралдаанаар өргөдөл, мэдээллийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэдэггүй.

Харин Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар гаргасан Цэцийн гишүүний шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд Бага суудлын хуралдаан хийх бөгөөд гомдолд урьд гаргасан өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй нэмэлт шаардлага гаргахгүй байхыг анхаарах шаардлагатай.

Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн

Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны бага суудал нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Энэхүү бүрэлдэхүүнд уг маргааныг урьд нь шалгасан Цэцийн гишүүн дахин орохгүй.

Цэцийн бага суудлын хуралдаанаас гарах шийдвэр

Өргөдөл, мэдээллийн дагуу маргаан үүсгэх эсэх асуудлаар гаргасан Цэцийн гишүүний тогтоолын үндэслэлийг хэлэлцэн магадлал гаргана. Энэ нь эцсийн шийдвэр байна.

 

Асуулт: Цэцэд МХША-ны бага суудлын хуралдааны тайлбарлаж өгнө үү?

Бага суудлын хуралдаан нь иргэдээс ирсэн өргөдөл, мэдээллийг хүлээн аваад асуудал нь Үндсэн хуулийн маргаан биш эсхүл Үндсэн хуульд хамаарах асуудлыг хөндсөн үү? Үндсэн хууль зөрчөөгүй нь илэрхий байна уу? гэх мэт маргаан үүсэх эсэх асуудлыг авч хэлэлцэнэ. Үндэслэлтэй гэвэл авч хэлэлцэнэ. Үндэслэлгүй бол татгалзсан тогтоол гаргана. Гэхдээ Та уг шийдвэрт бичгээр гомдол гарган дахин хандах эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2018-07-23 Шинэчилсэн: 2018-07-23

Мэдээ мэдээлэл