Хөрөнгө оруулалт Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан виз авах T2, T2-F

“T” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд олгоно.

“T” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд олгоно./Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалт/

Т2-Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан

T2-F-Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтны гэр бүлийн гишүүн

Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь эрхийг эдэлнэ:

  • Монгол Улсад нэвтрэх, оршин суух;

  • улсын онц чухал объектод Засгийн газрын зөвшөөрснөөр ажиллах;

  • улс төрийн орогнол хүсэх;

  • хууль тогтоомжид заасан бусад эрх

Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үүрэг хүлээнэ:

  • Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх;

  • Гадаад иргэний бүргэлд болон Гадаад иргэний хаягийн бүртгэлд бүртгүүлэх;

  • Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар төлөх;

  • Монгол Улсад зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн хугацаанд байх, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хугацаандаа буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар тус улсаас гарах;

  • паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах;

  • хууль тогтоомжид заасан бусад үүрэг

Гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

  • Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх;

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох;

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах;

  • тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх;

  • хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах;

  • Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших;

  • хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа.

Та “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийг ЭНД дарж харна уу.

  1. Визийн зөвшөөрөл хүсэх. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Үндэсний хөгжлийн газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт

  • Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыг тодорхойлох/

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/

  • Гадаад  иргэний паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/

  • Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл хууль ёсны итгэмжлэх

  • Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

  1. Гадаадын иргэнээр бүртгүүлэх. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Гадаадын иргэний паспорт болон хуулбар

  • 3.5×4.5 хэмжээтэй цээж зураг 1 хувь

  • Мэдүүлгийн хуудас/Та ЭНД дарж маягтыг авна уу./

Монгол Улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.

  1. Оршин суух зөвшөөрөл шинээр авах, хугацааг сунгуулах. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон хөрөнгө оруулагчийн тодорхойлолт

  • Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /компанийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий/

  • Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар

  • Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  • Татварын цахим тодорхойлолт /QR код бүхий/

  • Хөрөнгө оруулсан талаарх нотолгоо

  • Оффис түрээсийн гэрээний хуулбар

  • Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх

  • Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/

  • Мэдүүлгийн хуудас Маягт-2

  • 3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг

  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

  • Тэмдэгтийн хураамж

Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл хүснэ. Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ.

  1. Нэг болон хоёр, олон удаагийн гарах орох виз авах. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Уригч байгууллагын албан бичиг

  • Гадаад иргэний паспорт

Визийн зөвшөөрөл хүсэх: Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ.

Гадаадын иргэнийг бүртгүүлэх: Бүртгэл нь материал бүрдүүлж өгсөнөөс хойш ажлын 3 хоногт гарна.

Оршин суух зөвшөөрөл шинээр авах, хугацааг сунгуулах: . Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.

Нэг болон хоёр, олон удаагийн гарах орох виз авах: Виз мэдүүлгийг хүлээж авсанаас хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт гүйцэтгэнэ.

Та Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргана. Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Нэг болон хоёр, олон удаагийн гарах орох виз авах хураамж:/ Долларыг тухайн өдрийн ханшаар бодон тооцно/

  • Нэг удаагийн гарах-орох виз-54,000₮

  • Хоёр удаагийн гарах-орох виз-81,000₮

  • Олон удаагийн гарах-орох виз /6 сар хүртэлх / 126.000₮

  • Олон удаагийн гарах-орох виз /1 жил хүртэлх / 252.000₮

Гадаадын иргэн нь эх орондоо бү мөсөн буцах тохиолдолд оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө хасалт хийлгэнэ. Бүрдүүлэх бичиг баримт:

  • Уригч байгууллагын хасалт хийлгэх тухай албан бичиг

  • Гадаад иргэний паспорт, оршин суух үнэмлэх /эх хувь хуулбарын хамт/

 

 

Агуулга анх оруулсан: 2019-12-26 Шинэчилсэн: 2019-12-26

Мэдээ мэдээлэл