Хөрөнгө оруулалт Монгол Улсад олон улсын болон гадаад улсын салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгах /Төрийн бус байгууллага/

Компанийн салбар: Компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно. Компанийн төлөөлөгчийн газар: Компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна.

Татан буулгах үндэслэл:

  • Дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан бусад үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газраа татан буулгах хүсэлт гаргасан

  • Төрийн бус байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан

Та “Компанийн тухай” хуулийг ЭНД дарж харна уу. legalinfo.mn/law/details/310?lawid=310

Та “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ыг ЭНД дарж харна уу.

Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, хугацааг сунгах, татан буулгахад Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

Татан буулгах үндэслэл:

  • Дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан бусад үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газраа татан буулгах хүсэлт гаргасан

  • Төрийн бус байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан

Татан буулгах дараалал:

  1. Салбар, төлөөлөгчийн газраа татан буулгах хүсэлтийг мэргэжилтэнд/Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтан/ гаргана. Бүрдүүлэх материал:

  • Татварын тооцоогүй болох тухай харьяалах татварын байгууллагын тодорхойлолт;

  • Шүүхийн тамгын газраас сүүлийн 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцож байсан эсэх талаарх тодорхойлолт;

  • Өөрийн нэр дээрх банкны дансыг хаалгасан тухай үйлчлүүлэгч банкны тодорхойлолт;

  • Ерөнхий газраас олгосон тус улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ /эх хувь/;

  • Тамга, тэмдэг.

  1. Мэргэжилтэн дор дурдсан үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгах талаар санал бэлтгэж Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулна:

  • Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газраа татан буулгах хүсэлт гаргасан;

  • Төрийн бус байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан.

  1. Салбар, төлөөлөгчийн газрыг татан буулгасан болон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон талаархи шийдвэрийг үндэслэн бүртгэлээс хасна.

  2. Татан буулгасан болон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон салбар, төлөөлөгчийн газрын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

Татан буулгасан болон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон салбар, төлөөлөгчийн газрын талаар ажлын 10 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

Та Гадаадын иргэн, харьяатын газар болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргана. Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан хориглосон зохицуулалт:

  • Төрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно

  • Төрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно

  • Төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно

  • Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно

  • Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно

  • Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно

Асуулт 1. Ямар үндэслэлээр гадаад улсын салбар төлөөлөгчийн газрыг татан буулгадаг вэ?

  • Дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан бусад үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газраа татан буулгах хүсэлт гаргасан

  • Төрийн бус байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан

Асуулт 2. Гадаад улсын салбар төлөөлөгчийн газар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байвал хаана хандах вэ?

Гадаадын иргэн, харьяатын газар

Агуулга анх оруулсан: 2019-12-26 Шинэчилсэн: 2019-12-26

Мэдээ мэдээлэл