Ундны усны хэрэглээ Ундны усны хэрэглээ

"ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг

Монгол Улсын Үндсэн хуульд:

Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх, төрийн өмч болох ус, усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх  харилцааг дараах хуулиар зохицуулсан байдаг. Усны тухай хуулиар, хот, суурины хэрэглэгчийг усаар хангах хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар  зохицуулна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар “Ус” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорх ус хамаарна гэж тодорхойлжээ.

Усны тухай хуульд:

Усны тухай хуулийн 3.1.28-д зааснаар “ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг;

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 2.2-т зааснаар цэвэр усыг ахуйн  болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар зохицуулна.

  • “Саарал ус”гэж ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг.
  • “Хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг;
  • “Ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ  ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
  • “Ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг;
  • “Ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
  • “Усны тоо, бүртгэл” гэж  усны сан бүхий газар, ус хангамжийн  эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн  тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;
  • “Ус ашигласны төлбөр” гэж  ус, рашааны нөөцийг ахуйн  болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг ойлгоно.

Эрүүл ахуйн тухайн хуульд:

Хүн амыг ундны болон ахуйн дараах нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангана:

  • Ундны болон ахуйн ус  нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан, аюулгүй байх;
  • Ундны болон ахуйн усны  хоногт шаардагдах зохистой хэмжээг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах;
  • Хүн амын хэрэглэж байгаа ундны болон ахуйн усны  чанар, аюулгүй байдалд тухайн нутаг дэвсгэрийн төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамж хариуцсан байгууллага, албан тушаалтан холбогдох стандарт, дүрмийн дагуу хяналт, шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах арга хэмжээг авах;

Хог хаягдалын тухай хуульд:

Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгахад тавигдах шаардлага

            Хүн амын унд, ахуйн ус хангамжийн эх үүсвэр болон гадаргын уснаас хоёр километрээс бага зайд байна.

Иргэний хуульд:

Иргэний хуулийн 147.3-т Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны  удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана.

Зөрчлийн тухай хуульд:

Зөрчлийн тухай хуулийн 1.10-т барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан.

Орон сууцны тухай хуульд:

Орон сууцны тухай хуулийн 3.1.2-т “орон сууцны дэд бүтэц” гэж орон сууцны дулаан, цахилгаан, холбоожуулалт, хий, ус  хангамж, ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээг;

  • Орон сууцны тухай хуулийн 3.1.7-т “хэрэглэгч” гэж Хот, суурины ус  хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.13-т заасан иргэн, хуулийн этгээдийг;
  • Орон сууцны тухай хуулийн 3.1.8-т “хангагч” гэж Хот, суурины ус  хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.9, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.12-т заасан хуулийн этгээдийг;
  • Орон сууцны тухай хуулийн 14.4.Оршин суугч нь эзгүй үед сууцанд ус  алдах, гал гарах зэрэг бусад оршин суугчдын аюулгүй байдал, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн сууцанд нэвтрэн орж эвдрэл, гэмтлийг арилгаж болох бөгөөд энэ тухай Сууц өмчлөгчдийн холбоо буюу оршин суугчдын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан акт үйлдэж эзгүй байсан оршин суугчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.
  • Орон сууцны тухай хуулийн 14.6-т Хэрэглэгч гэрээт мэргэжлийн байгууллагаар засвар, үйлчилгээ хийлгэх үед хэрэглэгчийн орон сууцны ус, дулаан, цахилгаан хангамжийг таслах шаардлага гарсан нөхцөлд түүний захиалга, хүсэлтийг үндэслэн таслалт, холболтыг хангагч саадгүй, нэн даруй хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй.
  • Орон сууцны тухай хуулийн 14.7-т Орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль 1992 он ЭНД дарж үзнэ үү
  • Байгаль орчныг хамгаалах тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Усны тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Эрүүл ахуйн тухайн хууль ЭНД дарж үзнэ үү
  • Хог хаягдлын тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний хууль ЭНД дарж үзнэ үү
  • Зөрчлийн тухай хууль ЭНД дарж үзнэ үү
  • Орон сууцны тухай хууль ЭНД дарж үзнэ үү

Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн Сум, дүүргийн засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно.

Усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн унд, ахуйн ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг байгаль орчин, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно.

Тооцооны хэмжих хэрэгслийн гэмтэл, эвдрэл нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, эсхүл тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлах, баталгаажуулах зорилгоор шугамаас салгасан бол өмнөх 3 сард хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээний дунджаар тооцно.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  гаргах бөгөөд энэ ажлыг захиалагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. 

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах;
  • Усны чанарын болон хаягдал усны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай  хамтран батална.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх:

Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно.

Аймаг, нийслэлийн засаг даргын бүрэн эрх:

Улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн ус хангамжийн  эх үүсвэрийн хайгуул, судалгааны захиалга гаргаж, байгаль орчны болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  оруулна.

Сум, дүүргийн засаг даргын бүрэн эрх:    

Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус дүгнэлт гаргаж ус ашиглах зөвшөөрөл олгоно.

Усны мэргэжлийн байгууллага: 

Усны нөөцийн хайгуул, судалгааны ажлыг эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгоно.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20.1-д Сав газрын зөвлөл нь Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг Сум, дүүргийн засаг даргын бүрэн эрхийн дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцдог.

Усны тоолуурын заалт болон төлбөр тооцоотой холбоотой асуудлаар өөрийн байрны ус хангамжийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад албан өргөдөл, баримттай хандах нь зүйтэй.
Тухайн байгууллага таны асуудлыг шийдэхгүй удаах, дахин давтан үүссэн тохиолдолд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд уг асуудлын талаар тодорхой бичсэн өргөдөл, хавсралт баримтын хамт өгч хянуулан, дүгнэлт гаргуулж болно.

Тухайн хэрэглэгчийн шугам сүлжээ, тоноглолд гэмтэл гарч усны алдагдал үүссэнээс. /угаалтуурын болон суултуурын эд анги гэмтсэнээс ус шүүрэх, угаалгын машины буруу холболт г.м/ Усны тоолуурын заалт болон төлбөр тооцоотой холбоотой асуудлаар өөрийн байрны ус хангамжийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад албан өргөдөл, баримттай хандах нь зүйтэй. Тухайн байгууллага таны асуудлыг шийдэхгүй удаах, дахин давтан үүссэн тохиолдолд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд уг асуудлын талаар тодорхой бичсэн өргөдөл, хавсралт баримтын хамт өгч хянуулан, дүгнэлт гаргуулж болно.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна. 

Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд  төлнө.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах зөвшөөрлийг 10 хүртэл жилийн хугацаагаар олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн ус ашиглагчийн эрхийг тухай бүр 5 хүртэл жилээр сунгана.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах зориулалт бүхий ус ашиглах зөвшөөрлийн хугацаа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.

Аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр олж илрүүлсэн усны ашиглалтын нөөцийн баталгаажуулсан хэмжээ нь зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн хэрэгжүүлэх төслийн үргэлжлэх хугацаа болон ашигтай ажиллах нөхцөлийг хангахаар байгаа тохиолдолд ус ашиглах эрхийг бусад аж ахуйн нэгжид давхардуулан олгохгүй.

Гэрт хүнгүй шахуу, хэрэглээ ихсээгүй байхад төлбөр их гарлаа. Хэнд хандах вэ?

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20.1-д Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно гэж заасан.

Хэрэглэгчийн усны төлбөр хэлбэлзэх нь дараах шалтгаанаас болдог:

  • Усны тоолуурын заалтыг сар бүр тогтмол хугацаанд үнэн зөв мэдээлээгүй, нүдээр үзэж заалт аван гарын үсгээр баталгаажилт хийгээгүйгээс нэг сард бага ус бичигдэн, дараа сард нь хуримтлагдан их ус бичигдэх.

Орон сууцны конторын үйлчилгээний чанарын талаар хэнд гомдол гаргах вэ?

Орон сууцны ашиглалт, үйлчилгээ нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Орон сууцны барилгын тухай, Барилгын тухай зэрэг олон хуулиар зохицуулагддаг. Үүнээс манай Зөвлөл цэвэр, бохир усны үйлчилгээтэй холбоотой аливаа өргөдөл, гомдлыг хүлээн авч, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу шийдвэрлэж байна.

Асуулт 1. Усны тоолуурын заалтыг хэрхэн авдаг вэ?

Ус хангамжийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын эрх бүхий ажилтан хэрэглэгчийн усны тоолуурын заалтыг сар бүр тогтмол хугацаанд нүдээр үзэн бичилт хийж, хэрэглэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулж байх үүрэгтэй.

Усны тоолуур нь хэрэглэгчийн өмч тул хэрэглэгч та өөрөө тухайн сард хэрэглэсэн усныхаа заалтыг үнэн зөв мэдээлэх, төлбөр тооцоондоо хяналт тавьж байх шаардлагатай юм.

Асуулт 2. Хэрэглэгчдээс усны суурь хураамж яагаад авдаг вэ?

Суурь хураамжийг дэлхийн олон улс оронд мөрддөг бөгөөд энэ нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд чанартай, найдвартай усыг 24 цагийн турш хүргэхэд бэлэн байлгахад шаардагдах зардлыг шингээсэн байдаг. Шугам хоолойн голч өргөсөх тутам тэр хэмжээгээр илүү их усыг хэрэглэгчдэд хүргэх, бэлэн байлгах шаардлагатай болох бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардал төдий чинээ өндөр байдаг.

Суурь хураамжийг тогтоохдоо хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, ил тод, үнэн бодитой байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангах бодит шууд зардлыг нөхөхөд чиглэгдсэн байх зэрэг зарчмуудыг баримталдаг болно.

Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ахуйн стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд тухайн сард үйлчилгээний чанарыг ханган, ус хангамжийг тасралтгүй хүргэсний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрийг тооцно.  

Асуулт 3. Бидний ууж буй ундны усны чанар хэр баталгаатай вэ? Ундны ус цэвэршүүлэгч төхөөрөмжүүдийг айл өрхөөр явж сурталчлах боллоо.

Ус олборлон, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь гүний худгаас усыг олборлоод, ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа дээж авч, усны лабораторит шинжлэн “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2005” стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр төвлөрсөн шугамаар түгээж, хэрэглэгч Та бүхэнд хүргэдэг. Иймд төвлөрсөн шугамаар түгээж буй ундны усыг заавал ус цэвэршүүлэгчээр шүүж хэрэглэх шаардлагагүй.

Асуулт 4. Халаалт, халуун ус, цэвэр, бохир усны мөнгийг СӨХ авах нь зөв үү?

Буруу. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу цэвэр, бохир усны үйлчилгээг тус Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэдэг. Иймд СӨХ нь цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг авах эрхгүй юм. Энэ талаар гомдлыг манайд ирүүлэх боломжтой.

Асуулт 5. Өрхийн хоногийн хэрэглээ хэдэн литр ус байдаг вэ?

Монгол улсын хүн ам усны хэрэглээний 20 хувийг гадаргуугийн усны нөөцөөс, үлдсэн 80 хувийг гүний уснаас авдаг байна.

Үүнээс усны хэрэглээний 18.1 хувийг хүнс ба ахуйн хэрэглээнд, 39.9 хувийг үйлдвэрлэлд, 24.0 хувийг мал аж ахуйд, 17.4 хувийг хөдөө аж ахуйн усжуулалтад, 1.2 хувийг хотын ногоон байгууламжид хэрэглэдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн судалгааны тайланд дурджээ.

Айл өрхийн унд, ахуйн усны хоногийн дундаж хэрэглээний хувьд 12-227 литр байна.

Асуулт 6 Би хашаандаа гүний худаг гаргах гэсэн юм.Хаанаас зөвшөөрөл авах бэ ? 

Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар иргэн худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба олгоно гэж заасан.Жишээ нь та Ховд аймгийн Жаргалант суманд өөрийн хашаандаа худаг гаргах гэж байгаа бол Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт ус хэрэглэх талаар өргөдөл гаргана.Тухайн өргөдөлд дараах зүйлсийг бичнэ. 

  • ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ;
  • газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар;
  • худгийн мэдээлэл зэргйиг өргөдөлд бичнэ.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгодог. 

 

Агуулга анх оруулсан: 2020-03-12 Шинэчилсэн: 2022-07-27

Мэдээ мэдээлэл