Эрүүл мэндийн үйлчилгээ Урьдчилан сэргийлэх шинжилгээ /илрүүлэг үзлэг /

Илрүүлэг үзлэг: Халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлё өрвөх, өвчин эмгэг хожуу оношлогдох, хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад хийгдэх үзлэг.

Эрүүл мэндийн яам нь “иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах” чиг үүргийг хүлээдэг./Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.21 дэх заалт/

Монгол Улсын Засгийн газрын /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” -ийн 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалтад “хүний нас, хүйс, амьдралын мөчлөгийн онцлогт тохируулан өвчнийгэрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний жагсаалтыг баталж, хяналтад орсон иргэдийг бүртгэж,мэдээллийн нэгдсэн санд оруулах” хэмээн заасан байна.

Тус хөтөлбөрийн зорилго: Хүн амын нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлст өртөх, өвчин эмгэг хожуу оношлогдох, хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад хийгдэх эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой харилцааг зохицуулна

Та “Эрүүл мэндийн тухай” хуулийг ЭНД  дарж харна уу.

 

Та “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг ЭНД дарж харна уу.

Та “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үздэгт хамруулах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалыг ЭНД дарж харна уу.

 

Та “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оншилгоо, шинжилгээнд хамруулах” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн журмыг ЭНД дарж харна уу.

Үзлэгийг өөрийн оршин суугаа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн даатгалын гэрээтэй эрүүл мэндийн байгууллага хийнэ.

Нийслэл дэхь урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий байгууллагуудыг ЭНД дарж харна уу.

Хөдөө, орон нутаг дахь урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий байгууллагуудыг ЭНД дарж үзнэ үү.

В, С вирусийн идэвхижил тодорхойлох шинжилгээ хийх лабораторийг ЭНД дарж үзнэ үү.

  1. Иргэн өрхийн эмнэлэгтээ хандан илрүүлэг үзлэгт хамрагдана.

  2. Илрүүлэг үзлэгээр эрүүл гарсан тохиолдолд илрүүлэг үзлэгийн дараагийн товлол болон эрүүл амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө авна. Харин илрүүлэг үзлэгээр өөрчлөлттэй гарсан үйлчлүүлэгчийг тухайн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд оношлон эмчлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад холбогдох журмын дагуу илгээнэ.

Үзлэг шинжилгээнд ирэхдээ дараах бичиг баримттай ирнэ:

  • Иргэний үнэмлэх

  • Амбулторийн үзлэгийн карт

  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр/эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн байх/

“Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах” үйл ажиллагаатай холбоотой асуудлаа өөрийн харъяалалын  эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн газарт  хандана шийдвэрлүүлнэ. Шийдвэрийг эс зөвшөөрвөл удирдах албан тушаалтанд нь гомдол гаргана.

 

 

Та “Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үздэгт хамруулах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалыг ЭНД дарж үзнэ үү.

 

Та “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оншилгоо, шинжилгээнд хамруулах” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн журмыг ЭНД дарж үзнэ үү.

Асуулт 1. Иргэн та эрүүл мэндээ хамгаалах талаар ямар үүрэг хүлээдэг вэ?

  • Эрүүл мэндийн боловсрол эзэмших, хэвшүүлэх, амьдрал ахуйн таатай нөхцлийг бүрдүүлэх

  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар зохиож байгаа ажилд оролцох

  • Халдварт өвчин тархахаас сэргийлж, хөл хорионы дэглэмийг сахиж мөрдөх

  • Хүний эрүүл мэнд болон нийгэмд аюул бүхий өвчин, хордлого, осол, гэмтэл, орчны сөрөг хүчин зүйлийн талаар эрүүл мэндийн байгууллагад цаг тухайд нь мэдээлэх

  • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагаар орох

  • Эмнэлгийн яаралтай тусламжаас бусад эмнэлгийн тусламжийг өрх, сум, тосгон, сум дундын эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн илгээх бичгээр авах

  • Эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх

  • Эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх

Асуулт 2. Иргэний та эрүүл мэндээ хамгаалах талаар ямар эрх эдэлдэг вэ?

  • Эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах

  • Өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх

  • Өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах

  • Хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах

  • Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас мэдээлэл авах

  • Хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн таатай нөхцлийг бүрдүүлэх

Асуулт 3. Ямар төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах вэ?

  • Жирэмсний, төрөх, төрсний дараах 45 хоногт эмнэлгийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар

  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ

  • Халдвар судалалын үйлчилгээ, заавал хийх болон тархвар судлалын заалтаар хийх дархлаажуулалт, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл

  • Нийгмийн рэүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

  • Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар яваад гэмтсэн, өвчилсөн хүний эмчилгээ

  • Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн /оношийн бүргээр/ эмчилгээ

  • Удаан хугацааны нөхөх эмчилгээ шаардах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн зардал

  • Бие махбодийн ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ

  • 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмийн зардал

Асуулт 4. В, С вирус тоолох шинжилгжжг хаана хийлгэх вэ?

Уг оношилгоо, шинжилгээ хийх эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалт явагдаж, улсын болон хувийн хэвшлийн 22 лабораториор дамжуулан гүйцэтгэхээр  гэрээ байгуулан ажиллаж байна.

В, С вирусийн идэвхижил тодорхойлох шинжилгээ хийх лабораторийг ЭНД дарж үзнэ үү.

Асуулт 5. Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд яаж хамрагдах вэ?

Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн 5 жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх 5 шалтгааныг үндэслэн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношлогоонд хамруулж байна. Ингэхдээ 4-н насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгүүдийг багцлан хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэг дээр суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулна.

Нийслэл дэхь урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий байгууллагуудыг ЭНД дарж харна уу.

Хөдөө, орон нутаг дахь урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий байгууллагуудыг ЭНД дарж харна уу.

 

 

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2020-01-03

Мэдээ мэдээлэл