Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Хэрэг бүртгэлт

Хэрэг бүртгэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 

  1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг  хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна.
  2. Хуульд заасны дагуу тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар нь прокурорын шийдвэрээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хамтран явуулж болно.
  3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хэд хэдэн байгууллагын эрх хэмжээнд харьяалагдах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокуророос тогтооно.\
  4. Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг нь харьяаллын бус болох нь мэдэгдвэл харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт даруй хүргүүлнэ.
  5. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоолгох саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор  шийдвэрлэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрхтэй дараах албан тушаалтан, төрийн байгууллага байна.

  • Тагнуулын байгууллага
  • Авлигатай тэмцэх газар
  • Цагдаагын байгууллагын мөрдөгч 
  • Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга

Харин прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа дараахь эрхтэй байна.

  • гэмт хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах
  • Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоох
  • Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах.
  • Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шалгах, шаардлагатай бол хавтаст хэргийг татаж хянах, уг ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлагад шаардлага тавих, зөрчлийг арилгуулах.

Хэрэг бүртгэлийн хэргийг мөрдөгч нээнэ.Мөрдөгч нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор дээд шатны прокурорт бичгээр санал гаргана.

 

  1. Мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, нэхээс татгалзах, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргана.
  2. Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг прокурорт танилцуулна. Прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй гэж үзвэл мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгоно.
  3.  Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзвэл “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах” тухай саналаа прокурорт гаргана.  
  4. Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг нь харьяаллын бус болох нь мэдэгдвэл харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт даруй хүргүүлнэ.
  5.  

 

хоногийн дотор шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэх тухай шийдвэр гаргана. Энэ хугацаа нь хэрэг бүртгэлтийн хугацаанд орж тоологдоно.

Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна.

Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байх бөгөөд Хэрэг бүртгэлтийн нийт хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл энэ хугацааны дотор хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэх боломжтой.

Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгээр “Хүсэлт, гомдол гаргах” асуудлыг зохицуулсан байдаг. Тухайлбал, Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч мөрдөн байцаалтын хугацааг сунгасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй тухай гомдлыг дээд шатны прокурорт гаргана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй.

1. Гэмт хэрэгт холбогдсон эсвэл хохирсон хүн эрх зүйн мэдээллээ хаанаас авах боломжтой вэ?

Эрүүгийн хэргийн оролцогчдод хууль, эрх зүйн асуудлаар мэдээлэл шаардлагатай бол Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, Эрх зүйн цахим хөтөч, хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх Клиник төвүүдээс мэдээлэл авах боломжтой.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, авилгатай тэмцэх байгууллага дахь мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан алба хаагчдаас, харин шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол шүүх байгууллага дахь мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдээс мэдээлэл авах боломжтой. Мөн “Шүүхийн цахим сан” /www.shuukh.mn/ сайтаас шүүх хуралдааны товийг харж, шийтгэх болон цагаатгах тогтоолтой уншиж танилцах боломжтой.

2. “Эрүүгийн хэрэг” гэж юуг хэлдэг вэ? Гэмт хэргээс өөр тусдаа асуудал уу? 

“Гэмт хэрэг”, “эрүүгийн хэрэг”, “хавтаст хэрэг” гэх ойлголтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатнаас хамаараад ийнхүү өөр өөрөөр нэрлэгдэж байгаа боловч агуулгын хувьд эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан үйлдэл, эс үйлдэхүйг хууль, шүүхийн байгууллагаас шалгаж, шийдвэрлэх явцад бүрдүүлсэн шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичгийг ийнхүү нэрлэж байгаа юм.

            Гэмт хэргийн үндсэн шинжээс дурдвал эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцсон үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд түүний улмаас учирсан хохирол, хор уршиг багтдаг.

Гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой төрлийн гэмт хэрэг болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-29 дүгээр бүлэгт нарийвчлан заасан байдаг.

3. Хохирлын хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж үзэх ба мөн хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог. Эрүүгийн хуулийн 2.5-д зааснаар хохирлын хэмжээг “бага хэмжээний хохирол”, “үлэмж хэмжээний хохирол”, “их хэмжээний хохирол” гэж ангилсан бөгөөд эдгээрээс гадна “ноцтой хохирол”-д юуг тооцох талаар хуульчилсан байдаг.

4. Мөрдөгч гэж хэнийг хэлэх вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “мөрдөгч” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлдэг. Иймд энэ нь аль нэг албан тушаалыг бус хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүрэг бүхий эрх бүхий албан тушаалтныг нийтэд нь ийнхүү нэрлэж байгаа юм.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2022-06-17

Мэдээ мэдээлэл