Эрүүл мэндийн үйлчилгээ Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ

Нийслэлийн иргэд эрүүл мэндийн байгууллагаар хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх

Эрүүл мэндийн тухай хууль

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

13 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл

13.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна:

13.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;

13.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ.

13.2.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна.

13.3.Эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дангаараа болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдтэй хамтран явуулна.

13.4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын, эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан, түргэн тусламжийн, сэргээн засахын гэсэн төрөлтэй байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.6.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл болон түүнтэй холбогдох харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.

Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.7.Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл

15.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна:

15.1.1.өрхийн эрүүл мэндийн төв;

15.1.2.сум, тосгоны эрүүл мэндийн төв;

15.1.3.хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.4.клиник;

15.1.5.амаржих газар;

15.1.6.нийгмийн эрүүл мэндийн төв;

15.1.7.нэгдсэн эмнэлэг;

15.1.8.сувилал;

15.1.9.түргэн тусламжийн төв;

15.1.10.сэргээн засах төв;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.11.тусгай эмнэлэг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.12.тусгай мэргэжлийн төв.

15.1.13.төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.1.14.сувилахуйн төв.

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.2.Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүрэг

16.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.2.Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.3.Өрхийн эрүүл мэндийн нэг төвд ногдох иргэний тоог Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.3.Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.5.Өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэхэд төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг төлбөргүйгээр ашиглах журмыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.6.Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоо зохицуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.4.Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь харьяа нутаг дэвсгэрийн хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд сумын эрүүл мэндийн төв нь хүн амын тоо, байршлаас хамааран багийн эмчийн салбартай байж болно.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.5.Сумын эрүүл мэндийн төвийн зэрэглэл, бусад сумын хүн амыг хамруулан тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим сумын эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээг тогтоох, багийн эмчийн салбар байгуулах, өөрчлөн зохион байгуулах асуудлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.6.Хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв нь хорт хавдрын болон бусад өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.7.Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулатороор болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.8.Амаржих газар нь хүн амд эх барихын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.9.Нийгмийн эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн түвшинд зохион байгуулна

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.10.Нэгдсэн эмнэлэг нь долоогоос доошгүй үндсэн мэргэшлээр эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулатороор болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.11.Сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.12.Түргэн тусламжийн төв нь түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.13.Сэргээн засах төв нь өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон бусад эмнэлгээс илгээсэн өвчтөнд амбулатороор үйлчлэх, хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.14.Тусгай эмнэлэг нь батлан хамгаалах, хууль сахиулах албаны албан хаагч, ял эдэлж байгаа ялтан, гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж түр саатуулагдсан иргэнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.15.Тусгай мэргэжлийн төв нь улсын хэмжээнд үндсэн, эсхүл төрөлжсөн нэг мэргэшлээр лавлагаа тусламж, үйлчилгээг амбулатороор үзүүлж, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэх бөгөөд эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.16.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь төрөлжсөн мэргэшлээр улсын хэмжээнд эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий байгууллага байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.17.Сувилахуйн төв нь байнгын асаргаа сувилгаа шаардах ахмад настан, архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.18.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь оюутан, сурагчдад  харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/ 

Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Эрэмбэлэн ангилах Эмч, сувилагч 3 минут 20 минут   2
Яаралтай тусламж үзүүлэх Эмч, сувилагч 5 минут 30 минут   2
Өвчний түүх нээх Хүлээн авахын сувилагч 5 минут 10 минут   1
Үзлэг хийх Хүлээн авахын эмч 10 минут 15 минут   1
Эмчилгээний түүвэр захиалга хийх Сувилагч нар 30 минут 60 минут   1
Эмчилгээ авах Сувилагч нар 15 минут 20 минут Эмчийн бичгийн дагуу эмийн сангаас эмчилгээ авна. 1
Эмчилгээ тараах Сувилагч нар 5 минут 10 минут   2
Эмчилгээ хийх Сувилагч нар 30 минут 60 минут   4
Шаардлагатай шинжилгээ авах Лаборант нар 10 минут 20 минут   3
Шинжилгээ хийх Лаборант нар 30 минут 120 минут   3
Амбулаторийн картанд эмчилгээний бичилт хийх Эмчлэгч эмч 10 минут  20 минут   7
Хэвтүүлэн эмчлэх Эмчлэгч эмч 7 өдөр 10 өдөр   1

Баримт бичгийн бүрдэл

Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Иргэний үнэмлэх Дүүргийн Бүртгэлийн хэлтэс  
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс  
Тэтгэврийн дэвтэр Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс  
Тэтгэврийн дэвтэр Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Хөдөлмөрийн чадвар алдалтын давтэр
Нийгмийн даатгалын дэвтэр Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс  
Хэвтүүлэхээр илгээсэн бичиг Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл  
Амбулаторийн карт Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл  
Шинжилгээний бичиг Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл Амбулаториор хийлгэсэн шинжилгээний хариу бичгүүд

Эрүүл мэндийн даатгалын хураамж 10 хувь

Агуулга анх оруулсан: 2018-02-13 Шинэчилсэн: 2018-02-14

Мэдээ мэдээлэл