Хууль сахиулах байгууллагын алба хаагчийн шийдвэр, үйл ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийХүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь ажиллагаа хамаарна:

  • Иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 
  • Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 
  • Зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
  • Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 

2. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулдаг.

  • Иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр;
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж;
  • Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын шүүх, арбитрын шийдвэр;
  • Шүүхээр баталгаажуулсан цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр;
  • шүүхээр баталгаажуулсан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр;
  • Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж.

3. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасан захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр;
  • Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж;
  • Хялбаршуулсан журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол;
  • Шүүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж.

4. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

  • Торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэх хуудас;
  • Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулан хураан авах тухай шийдвэр;
  • Хохирол, нөхөн төлбөр гаргуулах тухай шийдвэр;
  • Албадан эмчилгээ, албадан сургалтад хамруулах тухай шүүхийн шийдвэр;
  • Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр;
  • Гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр;

5. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

  • Хорих болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэр;
  • Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр;
  • Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж.

                                        ШГЕГ-ын харьяа Шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгж

1

Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан хөдөлмөр хийлгэх газар

Төв аймаг ,Баян сум

98639475

Ф-0222-44129

Монгол шуудан

Төв аймаг ,Баян сум салбар

2

Архангай ШГГ

Архангай аймаг , Цэцэрлэг сум, 2-р баг

7033-2537

70333104

Монгол шуудан Архангай салбар

3

Баян-Өлгий ШГГ

Баянөлгий аймаг , Өлгий сум, 4-р баг

70423639

70422415

Баян-Өлгий, Өлгий сум шуудан үйлчилгээний салбар

4

Баянхонгор ШГГ

Баянхонгор  аймаг , Баянхонгор  сум, Номгон 1-р баг

70444140

        70444130

Монгол шуудан

Баянхонгор шуудан салбар

5

Булган ШГГ

Булган аймаг , Булган сум, 1-р баг

98647739

70342975

Шуудангийн хайрцаг 76

6

Говь-Алтай ШГХ

Говьалтай аймаг, Алтай сум,

70484442

70483645

Говь-Алтай салбар

7

Дорнод ШГГ

Дорнод аймаг ,  Чойбалсан хот, 9-р баг

70584448

7058-4191

Шуудангийн хайрцаг 211

8

Дундговь ШГГ

Дундгүвь аймаг , Мандалговь сум

70593053

 

Дундговь шуудангийн хайрцаг 149

9

Дорноговь ШГГ

Дорноговь  аймаг , Сайншанд сум, 1-р баг

70523501

70522643

Монгол шуудан

шуудангийн хайрцаг 44107

10

Завхан ШГГ

Завхан аймаг , Улиастай сум, Жинст баг

70463808

 

Завхан шуудан үйлчилгээний газар

11

Өмнөговь ШГГ

Өмнөговь аймаг , Даланзадгад сум,

70533787

70532339

Шуудангийн хайрцаг 470

12

Өвөрхангай ШГГ

Өвөрхангай аймаг, Арвайхээр сум,, 1-р баг

70323230

 

Өвөрхангай ШГА, шуудангийн хайрцаг 44

13

Сэлэнгэ ШГГ

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум

70362491

 

Сэлэнгэ шуудангийн хайрцаг 43

14

Сүхбаатар ШГХ

Сүхбаатар аймаг , Баруун-Урт сум, 7-р баг

70518183

70518966

Шуудангийн хайрцаг-23

15

Хөвсгөл аймаг дахь ШГГ

Хөвсгөл аймаг, Мөрөн сум 

70383149

 

Монгол шуудан Шуудангийн хаяг 213600

16

Увс ШГГ

Увс аймаг, Улаангом сум

70454165

70453911

 

Шуудангийн хайрцаг 117

17

Төв ШГГ

Төв аймаг Зуунмод сум , Номт баг

70272293

70272719

 

Шуудангийн хайрцаг

41111

18

“Хэрэмт цамхаг” УТУГ

Улаанбаатар хот , Баянзүрх дүүрэг

98647713

 

Монгол шуудан

32 дугаар салбар

19

“ШТН” нэгдэл

Төв аймаг Баян сум

Мааньт

93044407

 

Монгол шуудан

Төв аймаг Баян сум Шуудан үйлчилгээний салбар

20

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын байранд байрлах Саатуулах байр

Улаанбаатар хот
Хан-Уул дүүрэг
10 дугаар хороо

70133464

 

Монгол шуудан 34-р салбар

21

БХЗХТБАА

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны байр

70002125

 

Монгол шуудан 28 дугаар салбар

Шаардлага хангасан гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

Гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага

  • гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны овог, нэр, он, сар, өдөр, дугаар;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн он, сар, өдөр, дугаар;
  • тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл;
  • төлбөр авагч-хуулийн этгээд, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, оршин байгаа хаяг, төлбөр авагч-иргэн, төлбөр төлөгч-иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын болон ажлын газрын хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэхийн хуулбар, регистрийн дугаар;
  • төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ;
  • төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам;
  • эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээд болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлбэл зохих этгээдийн нэр, хаяг;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгө, тэдгээрийн байгаа газар;
  • гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг.
  • Гүйцэтгэх баримт бичигт түүнийг олгосон шүүгч, бусад албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
  • Гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн ШШГтХуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана.
  • Шийдвэр гүйцэтгэгч шаардлагатай тохиолдолд эрүүгийн, зөрчлийн, иргэний болон захиргааны хэрэгт авагдсан төлбөр төлөгчийн эд хөрөнгийн байдлын талаархи нотлох баримттай танилцаж болно.
  • Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 20.1.6-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг өөрчилж болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хүлээн авсан гүйцэтгэх баримт бичигт зарим төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тодорхой хугацаа зааж өгсөн байдаг.

  • Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг 06.00 цагаас 22.00 цагийн хооронд гүйцэтгэх бөгөөд тодорхой цагийг шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно.
  • Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг ажлын бус өдөр, эсхүл 22.00 цагаас 06.00 цагийн хооронд гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч, арга хэмжээг гүйцэтгэсэн тэмдэглэлд энэ тухай тусгана.
  • Хойшлуулшгүй нөхцөл байдлын улмаас ШШГтХуулийн 45.2-т заасан арга хэмжээг шууд гүйцэтгэсэн тохиолдолд 24 цагийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэнэ.
  • Төлбөр авагч, эсхүл төлбөр төлөгч иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэх тохиромжтой хугацааны талаар санал гаргаж болно.
  • Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч
  • Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга
  • Тус газрын дарга
  • Улсын ерөнхий гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
  • Дээд шатны байгууллагад шат дараалласан гомдлыг гаргаж болно.

Та бүхэн аливаа хэрэг маргааныг цагдаа, шүүхийн шатанд хариуцагч иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжилж, хамгаалуулж, хөрөнгө хамгаалах захирамж гаргуулах талаар анхаарах хэрэгтэй байна. Ийм тохиолдолд шүүхийн шийдвэр богино хугацаанд биелэгдэх боломжтой. Мөн тус байгууллагын вэб сайт www.niislel.cd.gov.mn болон нээлттэй утас болох 7019-7019 дугаарын утсанд холбогдох шаардлагатай мэдээ мэдээллээ аваарай.

Асуулт 1. Танай байгууллагад  ямар материал бүрдүүлж очих вэ?

  • Гүйцэтгэх хуудас /шүүхээс бичүүлсэн, эх хувиар/
  • Шүүхийн шийдвэрүүд /эх хувиар /
  • Зардалд тушаасан баримт /Улаанбаатар хотын банк 2617001560/
  • Хүсэлт /Байгууллага-гэрчилгээний хуулбар, албан тоот, Иргэн-иргэний үнэмлэхний хуулбар/
  • Зардал гаргуулах гэрээ байгуулах

Асуулт 2. Холбоо барих утас болон хаяг?

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 13/1 Хуульчдын гудамж Улаанбаатар – 210646

Утас: 7703-1199, 7019-7019

Утас:  976-51-266320

Цагийн хуваарь: Да-Ба 8:30-17:30

/цайны цаг: 12:30-13:30/

Асуулт 3. Өр төлбөргүй лавлагааг хаанаас авах вэ?

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын хоёрдугаар байр, Шийдвэр гүйцэтгэх алба-с Утас : 70001480

Асуулт 4. Хүсэлт яаж бичих вэ?

Асуулт 5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал хэдэн төгрөг тушаах вэ?

Д/д

Төлбөрийн үнийн дүн /төгрөгөөр/

Төлбөр авагчаас гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын мөнгөн дүн /төгрөгөөр/

1

0-100.000

5.000

2

100.001-200.000

10.000

3

200.001-500.000

20.000

4

500.001-800.000

30.000

5

800.001-1.000.000

40.000

6

1.000.001-2.000.000

50.000

7

2.000.001-3.000.000

60.000

8

3.000.001-5.000.000

70.000

9

5.000.001-10.000.000

80.000

10

10.000.001-15.000.000

90.000

11

15.000.001-20.000.000

100.000

12

20.000.001-30.000.000

110.000

13

30.000.001-40.000.000

120.000

14

40.000.001-50.000.000

130.000

15

50.000.001-60.000.000

140.000

16

60.000.001-70.000.000

150.000

17

70.000.001-90.000.000

160.000

18

90.000.001-100.000.000

170.000

19

100.000.001-200.000.000

180.000

20

200.000.001-500.000.000

190.000

21

500.000.001-800.000.000

200.000

22

800.000.001-1.000.000.000

210.000

23

1.000.000.001-1.500.000.000

250.000

24

1.500.000.001-2.000.000.000

300.000

25

2.000.000.001-3.000.000.000

350.000

26

3.000.000.001-4.000.000.000

400.000

27

4.000.000.001-5.000.000.000

450.000

28

5.000.000.001-ээс дээш

500.000

 

Асуулт 6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон төлбөрөө ямар дансанд тушаах вэ?

Улаанбаатар хотын банк 2617001560 тоот данс /дансны нэр НШШГГ/

Агуулга анх оруулсан: 2018-07-31 Шинэчилсэн: 2022-07-07

Мэдээ мэдээлэл