Нийгмийн халамж үйлчилгээ Нийгмийн халамжийн тэтгэвэр

Нийгмийн халамжийн тэтгэвэр гэдэг нь нийгмийн эмзэг хэсэгт багтаж, нэн ядуу амьдралтай иргэдэд /нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй/ амьжиргааны эх үүсвэр болгох зорилгоор нийгмийн халамжийн сангаас олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Монгол улсын Үндсэн хууль-ийн арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасны дагуу  нийгмийн эмзэг хэсэгт багтаж, нэн ядуу амьдралтай иргэдэд /нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй/ амьжиргааны эх үүсвэр болгох зорилгоор нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр олгоно. 

Нийгмийн халамжийн тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг” халамж гэнэ.

Нийгмийн даатгалаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно.

Нийгмийн халамжийн тухай хууль-ийн 12 дугаар зүйлд нийгмийн халамжийн сангаас нийгмийн халамжийн тэтгэвэрт хамаарагдах иргэдийг тодорхойлсон байдаг. Үүнд: 

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэрт дараах иргэд хамаарна.

  • 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,
  • 16 насанд хүрсэн одой иргэн,
  • Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
  • Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 

18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдана.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж олгох журам (2012 он) ЭНД дарж үзнэ үү

Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам-ын дагуу иргэн таны тэтгэвэр тогтоолгон авах хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтан хүлээн авч зохих шатны байгууллагад шилжүүлэн өгнө.

Нийгмийн халамжийн тэтгэвэр авах этгээдүүдээс хамаарч асуудал шийдвэрлэх байгууллага нь харилцан ялгаатай байна.

  • 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,
  • 16 насанд хүрсэн одой иргэн,
  • Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь шаардлагатай бичиг баримт болон нийгмийн халамжийн тэтгэвэр авах хүсэлтээ сум дүүргийн нийгмийн ажилтанд гаргах бөгөөд, нийгмийн ажилтан дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
  • Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг нь тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр тогтоолгох хүсэлт, шаардлагатай бичиг баримтыг хүлээн авч амьдралын нөхцөлийг судлан үзэж, өөрийн саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан Амжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр холбогдох бичиг баримтын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

Хэрхэн тэтгэвэр тогтоолгох вэ?

60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

  • Өргөдөл (маягтын дагуу)
  • 2 хувь зураг
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт

Сум, хорооны нийгмийн ажилтан нь тэтгэвэрт хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

Ахмад настан нийгмийн халамжийн тэтгэврээ сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харьяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

16 насанд хүрсэн одой иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

  • Өргөдөл (маягтын дагуу) тодорхойлолт
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 2 хувь зураг
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт
  • Одой болохыг тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр

Сум, хорооны нийгмийн ажилтан нь тэтгэвэрт хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

16 насанд хүрсэн одой иргэн нийгмийн халамжийн тэтгэврээ сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харьяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

  • Өргөдөл (маягтын дагуу);
  • 2 хувь зураг;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 6.1.7. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхдийн тухайд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар;
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;

Сум, хорооны нийгмийн ажилтан нь тэтгэвэрт хамрагдах хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэврээ сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харьяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

  • Өргөдөл (маягтын дагуу)
  • 2 хувь зураг;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар;
  • 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар.
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;
  • Сум хорооны амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, Аймаг, дүүргийн Засаг даргын захирамж,

Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэврээ сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харьяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

Тэтгэврийг яаж олгох вэ?

  • Сум, хорооны нийгмийн ажилтан нь тэжээгчээ алдсан болон өрх толгойлсон иргэний тэтгэвэр авах баримтыг авахын зэрэгцээ амьдралын нөхцөлийг нь судлан үзэж, саналаа ажлын 10 хоногт багтаан сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрийг баримт бичгийн хамт ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
  • Харин ахмад настан, одой болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний тэтгэвэрт хамрагдахаар бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
  • Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь баримт бичгийг ажлын 5 хоногт хянаж, тэтгэвэрт хамрагдах иргэнд хувийн хэрэг нээн, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулсан банкинд холбогдох баримтыг хүргүүлнэ.
  • Сум, хорооны нийгмийн ажилтан нь тухайн иргэнд тэтгэврийн дэвтэр нээж олгоно.
  • Тэтгэврийг банкаар дамжуулан олгоно.
  • Тэтгэвэр авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэврийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно.
  • Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэврээ авах боломжгүй иргэний тэтгэврийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.
  • 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэврийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
  • Иргэн хүсэлт гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тухайн иргэний хадгаламжийн дансанд тэтгэврийг шилжүүлж болно.

Тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр Засгийн газар тогтооно.

 

Тэтгэврийг олгох  хугацаа?

  • Хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх,
  • Нас барах
  • хуулиар тогтоосон бусад эрх нь дуусгавар болсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг  эмч, эмнэлгийн байгууллага тогтоож, мөн сунгана. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд байнгын асаргаа шаардлагатай байх хугацааг эмч, эмнэлгийн байгууллага 6-36 сар хүртэл хугацаагаар тогтоож, цаашид сунгана. Төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон эдгэшгүй хүнд өвчтэй иргэнд байнгын асаргаа шаардлагатай хугацааг 36 сараар тогтоож, мөн хугацаагаар сунгаж байна.

 

Тэтгэвэр дуусгавар болох хугацаа?

  • тэтгэвэр авагч нь нас барсан
  • нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50 хувиас доош болсон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан
  • өрх толгойлсон эцэг, эхийн хүүхэд нь насанд хүрсэн, үрчлэгдсэн, нас барсан зэрэг шалтгаанаар хүүхдийн тоо 4-өөс бага болж тэтгэвэр авах нөхцөл хангагдахаа больсон
  • тэжээгчээ алдсан хүүхэд 18 насанд хүрсэн
  • хуурамч материал бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан, тогтоон олгосон нь     хяналт шалгалтаар тогтоогдсон.     
  • хүүхэд болон ганц бие ахмад настныг гэр бүлдээ асарч байгаа иргэний байгуулсан гэрээ цуцлагдсан, эсхүл цаашид сунгаагүй.

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 25.1.9 заасны дагуу дээд шатны байгууллага албан тушаалтан буюу аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах боломжтой.

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР

  • Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно
  • Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно
  • Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.
  • 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
  • Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.

Агуулга анх оруулсан: 2018-09-02 Шинэчилсэн: 2023-04-13

Мэдээ мэдээлэл