Оюутны эрх Төрийн сангийн зээл
Төрийн сангийн зээл гэдэг нь оюутан суралцагчдад төрийн сангаас сургалтын төлбөр болон амьжиргааны зардалд зориулан хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох зээлийг хэлнэ.
Оюутан хөгжлийн зээлд хамрагдах нөхцөл
- Тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр анх удаа бакалавр, магистр, докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
Тавигдах шаардлага
- Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
- Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
- Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 500 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх
Бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл Энд дарж татаж авна уу
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/
Оюутан та зээлд хамрагдах хүсэлтээ тухайн сургууль, Боловсролын зээлийн сан, Боловсрол шинжлэх ухааны яамнаас тус тус заасан хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлнэ.
Асуулт 1: Оюутны хөгжлийн зээл авах хүсэлтийг хаана гаргадаг вэ?
Оюутан та зээл авах хүсэлтээ тухайн суралцдаг сургуулиараа дамжуулан Боловсролын зээлийн санд гаргана.
Асуулт 2: Оюутан оюутны хөгжлийн зээл авах хүсэлт гаргахад ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
Зээл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
- элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх
- голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх;
- голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх;
- сангийн мэдээллийн системд бүртгэгдсэн байх.
Асуулт 3: Оюутны хөгжлийн зээл хүсэхэд ямар материал бүрдүүлдэг вэ?
Зээл хүсэгч хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ:
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар;
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт;
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссе (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх).
Асуулт 4: Гадаадын дээд боловсролын байгууллагад суралцагч сургалтын төлбөрийн зээл авч болох уу?
Болно. Гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн өдрийн ангид суралцаж байгаа оюутан сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл авч болно.
Асуулт 5: Гадаадын дээд боловсролын байгууллагад суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээлийг ямар хугацаатай олгодог вэ?
Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг магистрантад 2 жил, докторантад 3 жил хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгоно.
Агуулга анх оруулсан: 2019-12-04 Шинэчилсэн: 2023-10-03
Мэдээ мэдээлэл
-
Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт зохион байгууллаа
2023 оны 11 сарын 24 -
Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнууллаа
2023 оны 11 сарын 24 -
Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуульд сургалт зохион байгууллаа
2023 оны 11 сарын 22 -
Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд сургалт зохион байгууллаа
2023 оны 11 сарын 20 -
Нийслэлийн ерөнхий боловсролын 35, 17 дугаар сургуульд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт зохион байгууллаа
2023 оны 11 сарын 17 -
Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2023 оны 11 сарын 16 -
Ажлын байранд урьж байна
2023 оны 11 сарын 15 -
Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2023 оны 11 сарын 15 -
Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтыг хүлээн авч уулзлаа
2023 оны 11 сарын 13 -
Эрх зүйн хөтчийн цахим сургалтын платформ /elearn.nli.gov.mn/ -д байршсан сургалтын жагсаалттай танилцана уу
2023 оны 11 сарын 02 - Бүх мэдээ
Сургалт сурталчилгаа
-
Гэр бүлийн харилцааны 100 асуулт, хариулт
2021 оны 06 сарын 18 -
Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн 2021 оны төлөвлөгөө
2021 оны 04 сарын 30 -
Нэхэмжлэлийн загварууд
2020 оны 05 сарын 25 -
Эрх зүйн хөтчийн гарын авлага
2019 оны 06 сарын 21 -
Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын хөтөлбөр
2019 оны 06 сарын 21