Оюутны эрх Оюутны тэтгэлэг

Оюутны тэтгэлэг

“Суралцагчийн тэтгэлэг” гэдэг нь Боловсрлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа.

11.3.Гадаадын болон дотоодын мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд суралцагчийн тэтгэлэг олгоно.

11.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгож болно.

11.5.Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээл олгоно.

1.Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэг

 ХАМРАГДАХ НӨХЦӨЛ:

Санхүүжилтийн нэр Шалгуур Хөтөлбөрийн зэрэг Голч
  Буцалтгүй тусламж
1 Бүтэн өнчин суралцагч Эцэг, эх нас барсан Бакалавр 2.0 дээш
2 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй Бакалавр, магистр, доктор 2.0 дээш
3 Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй Бакалавр 2.0 дээш
4 Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч Өрхөөс 1 оюутан Бакалавр 2.0 дээш
5 нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч. Өрхөөс 1 оюутан Бакалавр 2.8 дээш
6 Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч ЭЕШ-д 650-с дээш оноо авсан байх Бакалавр  2.8 дээш
7 Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч  ЭЕШ-д 501-с дээш оноо авсан байх Диплом, Бакалавр  2.8-3.0 хүртэл оноотой бол 70%, 3.0  дээш бол 100%

 

Санхүүжилтийн нэр Шалгуур Хөтөлбөрийн зэрэг Голч
  Тэтгэлэг  
1 Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн БШУЯ-ны сайдын тушаалтай суралцагч Бакалавр, магистр, доктор 2.0 дээш
2 Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал Хөдөө орон нутагт дадлага хийх Бакалавр  
3 Оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагсдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардал Авто тээврийн үндэсний төвийн баталгаатай тасалбартай байх Бакалавр  

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага хангасан суралцагч сургуульдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж хамрагдана.
1.   Бүтэн өнчин суралцагч:

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь:

2.Гадаад зээл, тэтгэлэг 

Хөтөлбөр

Суралцах боловсролын түвшин

Суралцах сургууль

Ерөнхийлөгчийн тэтгэлэг

Бакалавр

·      Дэлхийн шилдэг 100

·     Засгийн газрын тэтгэлэг

Ерөнхий сайдын тэтгэлэг

Магистр, доктор

·     Дэлхийн шилдэг 100

Гадаад улсын зээл тэтгэлэг өгөх үндэслэл 

Хөтөлбөр Дэлхийн шилдэг 100 Магистр, доктор Засгийн газрын тэтгэлэг
Зээл олгох үндэслэл БШУ-ны сайдын тушаал, гэрээний үүргийн хэрэгжилт /амжилттай суралцах/
Суралцах боловсрол түвшин Бакалавр Магистр, доктор Бакалавр, магистр, доктор

 

Оюутан та тэтгэлэгтэй холбоотой асуудлаар

  • Тухайн суралцаж буй сургуулийн захиргаа  
  • Оюутны холбоо
  • Боловсролын зээлийн сан 
  • Гадны тэтгэлэг хөтөлбөр зарлаж буй төрийн болон төрийн бус байгууллагын захиргаанд хандан хүсэлт гаргах ба холбогдох ажилтан хүсэлтийг хүлээн авч, тавигдах шаардлагыг хангавал Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн санд таны материалыг хүргүүлж асуудлыг шийдвэрлүүлнэ.  

 

1.Гадаад улс оронд суралцагчдад зээл олгох дараалал: 

2.Буцалтгүй тусламж, тэтгэлэг:

"Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно" гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага хангасан суралцагч сургуульдаа тэтгэлэг бүрт шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж хамрагдана.
 

Тэтгэлэгт нэр дэвшигчийн дор дурдсан бичиг, баримтыг жил бүрийн 4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ. Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 5 , 12 дугаар сард олгоно.

Боловсролын зээлийн сан нь үндэсний болон урамшууллын тэтгэлгийг сар бүр тооцож, улирал тутам суралцагчийн дансанд шилжүүлнэ.

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана.

Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох ба гомдол гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

Оюутны тэтгэлэгтэй холбогдсон харилцааг дараах хууль тогтоомжийн дагуу зохицуулж байна.

Асуулт 1: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдахад тавигдах шаардлага нь ямар байдаг вэ?

Дараах шалгуур үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай  хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх; Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх; Суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх; Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх.  

Асуулт 2: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах материалаа хэзээ, хаана өгдөг вэ?

Тэтгэлэгт нэр дэвшигчийн бичиг, баримтыг жил бүрийн  4 ба 11 дүгээр сарын 15-ны дотор сургуулийн оюутны холбоо нь шалгаруулж, болзол хангасан оюутнуудын материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

Асуулт 3: Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн шалгаруулалт хэдэн үе шаттай явагддаг вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газар болон  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гаргаж, шалгаруулалтыг 2 үе  шаттай зохион байгуулна. Ажлын хэсэг нь 1 дүгээр шатанд ирүүлсэн материалыг үнэлэн   50 хүртэлх оноо, 2 дугаар шатанд бичиж ирүүлсэн эссэг үнэлэн 50 хүртэлх оноог өгч, 2 шатны нийлбэрээр 85-100  оноотой суралцагчийг шалгаруулна.

Асуулт 4: Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн олгогдох хугацаа нь хэддүгээр сард олгогддог вэ?

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нь 1,200,000 төгрөг,   Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг нь 1,000,000 төгрөг ба жил бүрийн 5 , 12 дугаар сард олгодог.

Асуулт 5: Хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт  хамрагдаж байгаа суралцагчдад “суралцагчийн тэтгэлэг” олгогддог уу?

“Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д зааснаар энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт  хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй.

Асуулт 6 МУБИС-д Бага ангийн багш мэргэжилээр суралцах гэж байгаа ЭЕШ-даа 710 оноо авсан бол тэтгэлэг авах уу ? 

Тиймээ авна.Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь хөнгөлөх ба та тухайн жилийн 09 дүгээр сарын 

  • Өргөдөл
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

 

 

Агуулга анх оруулсан: 2019-12-04 Шинэчилсэн: 2023-03-10

Мэдээ мэдээлэл