Татварын харилцаа Хувь хүний орлогын албан татвар

ХХОАТ

ТАТВАР ТӨЛӨГЧ 

Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суудаг 

  • Монгол Улсын иргэн
  • Гадаадын иргэн
  • Харьяалалгүй хүнийг албан татвар төлөгч гэнэ. 

Албан татвар төлөгчийг

  • Монгол Улсад байнга оршин суугч
  • Монгол Улсад оршин суугч бус гэж ангилна 

Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэдэг нь: 

  • Монгол Улсад оршин суух байртай
  • Тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан
  • Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч

Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэдэг нь: 

  • Монгол Улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суугаагүй хувь хүн

           АЙМГУУДЫН ТАТВАРЫН ХЭЛТЭС

Албан татвар төлөгчийг бүртгэх:

Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хуулийн этгээдийн дүрэм
  • Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
  • Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх

  • Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш  ажлын 14 өдрийн дотор  харьяалах татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
  • Монгол улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газрыг харъяа татварын алба татвар төлөгчөөр бүртгэн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
  • Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь уг  зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харъяалагдах татварын албанд бүртгүүлнэ.
  • Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10  хоногийн дотор бүртгэх байгууллага болон харьяалагдах татварын албанд мэдэгдэж татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ.

 

Хуулийн этгээд, иргэн таны гомдлыг Татварын албаны дарга хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Татвар төлөгч та татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад 
  • Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад

Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд

  • Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. /Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл/

Татвар төлөгчийн дугаар 

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэл, бүртгэх байгууллагад бүртгүүлсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа дотоод, гадаадын аж ахуй нэгж, төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгуулага, улс төрийн нам, сан, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага зэрэг өмчлөгчөөс санхүүждэг байгууллагын хувьд бүртгэх байгууллагаас олгогдсон регистрийн дугаар нь татвар төлөгчийн дугаар байна.
  • Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, Монгол Улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт харъяалах нутаг дэвсгэрийн татварын алба татвар төлөгчийн дугаар олгон, татвар төлөгчөөр бүртгэн авч, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.

Бүртгэлдээ нэмэлт өөрчлөлт оруулах: 

Татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл, хөрөнгийн хэмжээ, нэр төрөл, эрхлэж буй ажил үйлчилгээний чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор ТБ-06 маягтыг бөглөн харъяалах татварын албанд бүртгүүлнэ.

Албан татварын хэмжээ.

  • Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого-10%
  • Үйл ажиллагааны орлого-10%
  • Хөрөнгийн орлого-10%
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлого-2%
  • Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого-5%
  • Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын буй шагнал-5%
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого-40%
  • Шууд бус орлого-10%

Асуулт 1

Би хонжворт тоглоомд түрүүлж 2,500,000 төгрөгийн үнэтэй гар утас хожсон юм.Би тухайн утсыг биш мөнгийг нь авах гэтэл 40 хувийг нь хасаж өгнө гээд байна.Энэ хуульд нийцсэн зүйл мөн үү ? 

Тиймээ хуульд нийцнэ.Хув хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.2.3 дах хэсэгт зааснаар төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах хэмжээг 40% тогтоож өгсөн байдаг.Тиймээс дээрх тохиолдол хуульд нийцсэн байн. 

Асуулт 2 

Хувь хүний орлогын албан татварын тайланг хэзээ өгөх ёстой байдаг вэ ? 

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанд хүргүүлнэ.

Асуулт 3

Татвар төлөөгүй иргэнд ямар хариуцлага оногдуулах вэ ? 

Татвар төлөгчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага

 

Зөрчлийн хэлбэр

Хүлээлгэх хариуцлага

Татвар төлөгч татварын албанд бүртгүүлээгүй, татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй

Хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Татварыг хугацаанд нь төлөөгүй бол

Төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Мөн зөрчилд Засгийн газраас баталсан хувиар алданги тооцох бөгөөд 2016 онд тооцох алдангийн хувь хэмжээг 0,0537 хувиар тогтоосон.

Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан бол

Татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

 

Агуулга анх оруулсан: 2018-09-12 Шинэчилсэн: 2022-08-08

Мэдээ мэдээлэл